Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр цас багатай, энгэр ээвэр газраар -2...+9 градус хүрч дулаарчээ

2021 оны 02 дугаар сарын 01-ний 08 цагаас 02 дугаар сарын 08-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 5-6-нд Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангайн хойд хэсэг,  Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн ихэнх нутаг, Архангай, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим газраар  0.0-3.7 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Бугатад 3.7 мм, Эрдэнэтэд 3.2, Булганд 3.0 мм, Сэлэнгийн Баруунбүрэн, Булганы Дашинчилэн, Дорноговийн Замын-Үүдэд 2.0 мм бусад хэсгээр 0.0-1.9 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Архангайн зарим газар, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Баян-Өлгийн баруун хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 17 см, Сүхбаатарт 15 см, Завханы Баян-Уул, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сэлэнгийн Бугант, Асгатад 16 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Түмэнцогт, Сэлэнгийн Хүдэр, Увсын Давстад 14 см, Увсын Баруунтуруун, Завханы Цагаанчулуут, Хөвсгөлийн Цагааннуур, Сэлэнгийн Зэлтэр, Хэнтийн Батноров, Сүхбаатарын Дарьгангад 13 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: 6-нд ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтэрч бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -16...-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -2...+9 градус, бусад нутгаар -2...-10 градус байв.

Агаарын хамгийн бага температур: 6,7-нд ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч чангарч бусад хугацаанд хүйтний эрч 1-15 градусаар суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -8...-14 градус, бусад нутгаар -13...-19 градус байв.

Cалхи: Ихэнх хугацаанд говийн аймгуудын нутгаар салхи шуургатай байлаа. 4-5-нд нутгийн өмнөд хэсгээр 18-25 метр хүрч ширүүссэн, бусад нутгаар секундэд 6-13 метр байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 6-7-нд бага зэрэг хүйтний эрч чангарсан бусад хугацаанд хүйтний эрч суларч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-31 градус, бусад хэсгээр -13...-23 градус, өдөртөө -2...-13 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/02

11 цаг

-9 15
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/02

-1 30
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store